Энтертайнмент

Нууцаар гэрлэсэн ОДУУД

Нууцаар гэрлэсэн ОДУУД
Оддын дунд  амьдралын ханиа хэрхэн холбосноо тэр болгон олон түмэнд дэлгээд байдаггүй хэсэг нөхдүүд байдаг ажээ. Тэд маань фенүүд болон дагагчдаа цочирдуулсан пост хийж бусдад мэдэгдэхийг илүүд үздэг бололтой.
 
Скарлетт Йоханссон, Колин Жост нар
 
2020 оны 10-р сард Meals on Wheels инстаграмаар алдарт жүжигчин болон хошин шог-чин хоёр маань чимээгүйхэн гэрлэлтээ батлууллаа гэж зарлав. Уг пост дээр "Скарлетт Йоханссон, Колин Жост нар COVID-19-ын аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу амралтын өдрүүдэд ойр дотны гэр бүл, хайртай хүмүүстэйгээ бяцхан ёслол хийн гэрлэсэн тухай мэдээг бид дуулгахад баяртай байна" гэж бичжээ.
 

 
Жон Сена, Шей Шариатзаде нар
 
Хосууд 2020 оны 10-р сарын 12-нд Флорида мужийн Тампа хотод даруухан ёслол хийснийг Us Weekly батлав. Хосууд маань 2019 оны 3-р сард анх холбогдож байсан байна.
 
 
 
Николас Кейж, Рико Шибата нар
 
Америкийн Үндэсний эрдэнэс болсон жүжигчний зүгээс Шибататай нэг жил үерхсэний дараа 2-р сарын 16-нд Лас-Вегаст “бяцхан” хурим хийж гэрлэлтээ батлав. "Огноог сүйт залуугийн талийгаач аавын төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлэх зорилгоор сонгосон" гэж Кейжийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ.
Кейж "Энэ үнэн, бид маш их жаргалтай байна" гэж Us-д мэдэгджээ.
 
 
 
Эд Ширан ба Черри Сиборн
 
Хэдэн сарын турш цуурхал тарсны дараа дуучин маань эцэст нь удаан хугацааны хайртайгаа чимээгүйхэн гэрлэснээ батлав. Тэрбээр гэргийгээ  “Remember the Name,” дуугаараа "эхнэр минь" гэж дуудсан бөгөөд "Черри бид хоёр хуримаа хийхээс өмнө уг дууг бичсэн байсан” хэмээжээ.
 
 
 
Хайди Клум, Том Каулитц нар
 
Us Weekly-  2019 оны 7-р сард Клум, Каулитц нар гэрлэлтийн гэрчилгээ чимээгүй авсныг баталсан байна. Хосууд 2018 оны 2-р сараас болзож эхэлсэн бөгөөд тэр жилийн 12-р сард сүй тавьснаа зарлаж байжээ.
 


Майли СайрусЛиам Хемсворт нар
Сайрус, Хемсворт нар 2018 онд Зул сарын баярын өмнөх өдөр “Ноён болон Хатагтай " гэсэн бөмбөлгүүд хөөргөн анх хуримын санаагаа бидэнд мэдэгдсэн билээ. Хоёр хоногийн дараа Диснейн Төгсөгчдийн Холбоо хосуудын ёслолын хувцас өмссөн хар, цагаан зургийг хуваалцаж гэрлэснийг нь батлав. (Сайрус, Хемсворт нар 2009 оны The Last Song-ийн зураг авалтаас хойш бараг арван жил болзож байгаа билээ.)
 


Cardi B ба Offset
Рэппэрүүд маань 2017 оны 9-р сарын 20-нд Атланта хотод нууцаар гэрлэжээ. 



Блэйк ЛайвлиРайан Рейнолдс нар

2012 оны 9-р сарын 9-ний өдөр Өмнөд Каролина мужийн Плевантын Бүүн Хилл Тариалан дээр “Ногоон дэнлүү” киноны жүжигчид маань  маш өндөр нууцлалтай хурим хийсэн байна.



Кейт УинслетНед Рокрролл нар

2012 оны 12-р сарын сүүлчээр Нью-Йоркт Титаникийн жүжигчин болон Их Британийн төлөөлөгч Уинслет нар  хоёр хүүхэд болон маш цөөн тооны найз нөхөд, гэр бүлийнхэн нь оролцсон бяцхан хувийн ёслол хийжээ. 



Миранда Керр, Орландо Блум нар

Сүй тавьснаа зарласнаас хойш нэг сарын дараа “Бөгжний Эзэн” киноны жүжигчин маань Виктория Секретийн загвар өмсөгч бүсгүйтэй 2010 оны 7-р сард нууцаар бяцхан ёслол хийжээ. Нэг сарын дараа Керр анхны хүүхэд болох Флиннтээ олсноо зарлажээ.



Wiz Khalifa, Amber Rose нар

Реппер маань бяцхан хүүгээ угтан авснаас хойш дөрвөн сарын дараа буюу 2013 оны 7-р сарын 8-нд загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэснээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 



Присцилла Чан, Марк Цукерберг нар

Фэйсбүүкийг үндэслэгч нь 2012 оны 5-р сард Чан-ы анагаахын сургууль төгссөнийхөө баярыг тэмдэглэхээр 100 хүрэхгүй найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ урьсан юм. Гэхдээ тэдний зочид мэдэхгүй байсан зүйл бол энэ ёслол нь Цукерберг болон түүний Харвардын хайрт бүсгүй нарын хуримын ёслол байсан юм. 



Уилл Смит, Жада Пинкетт Смит нар

Энэхүү ёслолыг нууцлахын тулд 1997 оны 12-р сарын 31-нд сүйт бүсгүйн төрсөн хот болох Балтимор хотын ойролцоох харшид хосууд маань гэрлэжээ.  



Меган Фокс, Брайан Остин Грин

Хосууд Хавай дахь далайн эрэг дээр 2010 оны 6-р сарын 24-ний өдөр нууцхан ёслол хийжээ.



Хавьер Бардем, Пенелопа Круз нар

2010 оны 7-р сард Багамын арал дахь найзынхаа гэрт хийсэн Круз, Бардем нарын бяцхан ёслолд зөвхөн гэр бүлийнх нь ойр дотны хүмүүс уригдсан байна.