Энтертайнмент

Нэгэн шалмаг эр McDonald’s-ын шарсан төмсийг нь шүүрэхийг завдсан цахлай шувууг нvцгэн гараараа барьж авчээ

Нэгэн шалмаг эр McDonald’s-ын шарсан төмсийг нь шүүрэхийг завдсан цахлай шувууг нvцгэн гараараа барьж авчээ
Хүний идэж байсан McDonald’s-ын шарсан төмсийг шүүрч авах гэсэн өлсгөлөн цахлайг шувууг маш хурдан хариу үйлдэл үзүүлж барьж авсан залуугийн бичлэг цахим орчинд олны анхаарлыг ихээр татах болжээ. Түүнийг Taylor Mechen гэдэг бөгөөд Шинэ Зеландийн Данедин хотод гудамжны сандал дээр сууж байх үед нь цахлай шувуунууд түүний идэж буй шарсан төмсийг шүүрэх гэж нисч иржээ. Гэтэл тэдний нэгийг Taylor Mechen нvцгэн гараараа барьж авсан бөгөөд удалгүй тавьж явуулжээ.
Түүний энэхүү гайхалтай бичлэг TikTok сүлжээнд нийтлэгдсэн цагаас хойш 22 сая үзэлттэй болоод байгаа ажээ. Хүмүүс түүнийг маш хурдан хөдөлгөөнийг шагшин магтахын зэрэгцээ шувууг аюулд учруулсан тухай ч бас сэтгэгдлээ бичжээ. Энэ тухайд Байгаль Хамгаалах Яамны үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч Annie Wallace Otago Daily Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Энэ төрлийн цахлай шувуу нь зэрлэг байгалийн хуулийн дагуу дархан цаазтай амьтан юм. Иймээс түүнийг барих, aлах зэрэг үйлдлийг хуулиар xориглосон байдаг. Хэрэв хэн нэгэн ийм үйлдэл гаргавал мөнгөн тoргууль төлөх эсвэл ял эдлэx журамтай. Ер нь хэн ч байсан зэрлэг амьтныг ийнхүү барьж авна гэдэг нь байж болохгүй хэрэг” хэмээн ярьжээ.