Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
өөрийн цахим хуудастаа 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын товыг танилцууллаа.Үүний зэрэгцээ тэрбээр "12 дугаар анги төгсөх эрхэм дүү нарынхаа хичээлийн хоцрогдлыг арилгах, шалгалтын бэлтгэл, жишиг тестүүд дээр ажиллах, танхим, цахимын давтлага, бусад боломж, гаргалгааг цаг үеийн нөхцөл байдлаас хамааран гаргах болно. КОВИД цар тахал хүндэрч байгаа ч хүүхдүүдийнхээ сурах эрх, боломжийг бүх талаас хамтарч хамгаалъя" хэмээн бичжээ.