Эдийн засаг

Монголын коксжих нүүрсний ҮНЭ Хятадад 20 юаниар ӨСЖЭЭ

Монголын коксжих нүүрсний ҮНЭ Хятадад 20 юаниар ӨСЖЭЭ
БНХАУ-д нүүрс болон гангийн үйлдвэрүүд нүүрс нөөцөлж байгаагаас шалтгаалан Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ өсөхөд нөлөөлжээ.

Тодруулбал, энэ долоо хоногт Гашуунсухайт-Ганцмод боомтоор нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 20 юаниар өсөж, 810-840 юаньд хүрсэн тухай Хятадын “SXCoal” цахим хуудас мэдээллээ. Мэргэжилтнүүд дээрх үнэ цаашид ч өсөх магадлалтай байгааг онцолсон юм.

Австрали улсад тавьсан БНХАУ-ын хоригтой холбоотойгоор Хэбэй мужийн зарим үйлдвэрүүд Монголоос нүүрс худалдан авч эхэлснийг тус цахим хуудас мөн онцолжээ.

Монгол, Хятад хоёр улсын хооронд цар тахлын үед нүүрсний тээврийг нэмэгдүүлэх зорилготой “Ногоон гарц” хөтөлбөрөөс шалтаалан нүүрсний тээвэр нэмэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.