Нийгэм

Төрийн албан хаагчид өглөө 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцхоор боллоо

Төрийн албан хаагчид өглөө 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцхоор боллоо

-Засгийн газрын 2021 оны 45, 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 02 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамжийн хүрээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ өдрүүдэд төрийн байгууллагын албан хаагчид 10 хуваарь ажиллаж, албан хаагчдын тээврийн хэрэгслийг Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн системд оруулан, өглөөний 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш гэр, ажлын хооронд явах чиглэлд хөдөлгөөнд оролцуулж байна.

Хүнсний ачаа тээвэр, ковидын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тээврийн хэрэгслийг улсын, хувийн гэж ялгалгүй, хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 чиглэлийн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг хуанлийн өдрөөр автомашины дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Иргэд эрүүл мэндээ дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо агаар салхинд гарах боломжтой.