Нийгэм

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас 34-76 насны зургаан хүн нас барлаа

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас 34-76 насны зургаан хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 6 хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Одоогоор коронавируст халдварын шалтгаанаар 37 хүн нас бараад байна.

Нас барсан хүмүүсийн хувьд,

  • Гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдсан 76 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 34 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.                                                                                                                                           
Дээрх хүмүүсийн зарим нь ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэв.