Урлаг спорт

Rokit bay урлагт эргэн ирлээ

Rokit bay урлагт эргэн ирлээ

Реппер Rokit bay буюу О.Баярсайхан анх 2011 онд ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн. Түүнээс хойш хийсэн уран бүтээл бүр нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч, өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн.  

Тэгвэл реппер Rockit bay зургаан жилийн дараа хүү, охин хоёртоо зориулсан “Хязгааргүй” гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ. Гэхдээ “Хязгааргүй” уран бүтээл нь түүний өмнөх  бүтээлүүдээс ялгарах нэг онцлог бий. Тэрбээр энэ удаа эхнэр С.Анутайгаа хамтарчээ. Хосын шинэхэн  уран бүтээлд үзэгч, фенүүдэд нь таалагдаж  байгаа сурагтай шүү.

Реппер залуу  хувийн амьдралаа олноос нэг хэсэгтээ нууцалж байсан ч  сүүлийн хэдэн жил өөрийн инстаграм хуудсаа тунчиг идэвхтэй хөтөлж, влог хүртэл хийн гэрээ бүлээ “шилэн” болгосон.  Түүний эхнэр С.Ану нь ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй бөгөөд дуучин П.Баярцэнгэлтэй хамтран  “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс илүүтэй мэдэх биз.