Нийгэм

Хоггүй бол ГОЁ

Хоггүй бол ГОЁ

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар энэ сарын 22,23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс, албад, иргэд, ААН-үүд хамтран “Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ” уриан дор Хаврын Их Цэвэрлэгээг эхлүүллээ.Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой.


                                     
 

Нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ:

“Баянзүрх дүүргийг хоггүй болгохын тулд бид Нийслэл, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч томоохон стратеги, бодлогын ажлуудыг хийхээр төлөвлөөд ажиллаад явж байна. Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийг бид 1 хоногийн дотор хоггүй болгох боломжгүй. Тэр ч үүднээсээ бодлогын томоохон шийдвэр, хэлэлцээр, төлөвлөгөө гарах хүртэл гараа хумиад суухгүйгээр иргэд, ААН-үүд, төрийн алба хаагчидтай хамтраад амралтын өдрүүдэд дүүргийнхээ хогуудыг боломжоороо ачиж, бага ч болтугай хувь нэмэр оруулахаар боллоо” гэсэн юм.

Хаврын их цэвэрлэгээнд нийт дархлаажуулалтын 2-р тунд бүрэн хамрагдсан төрийн алба хаагчид болон иргэд, аж ахуй нэгжүүд нэгдэж, өөрсдийн амьдарч, ажиллаж буй ойр орчмоо цэвэрлэх юм гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.