Орон нутаг

Говь-Алтайд хүчтэй салхи үргэлжилсээр Контейнер хүртэл унагажээ

Говь-Алтайд хүчтэй салхи үргэлжилсээр Контейнер хүртэл унагажээ

Энэ сарын 20-ноос эхлэн Ховдын өмнөд хэсгээр, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүссэн хүчтэй салхи салхилж байна. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Алтай хотод түр зуур 28-34 м/с хүрч хүчтэй салхилсан байна. Үүний улмаас байшингийн дээвэр ховхрох, хашаа нурах, гэрийн бүрээс урагдаж хийсэх зэрэг эд материалын хор хохирол нутгийн иргэдэд учраад байна. 

Энэхүү гамшигт үзэгдэл өнөөдөр ч үргэлжилнэ гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байгаа юм. 

                                               

                                               

                                               
 

2021 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг 
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 
23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.