Нийгэм

ЭМЯ: 539 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ: 539 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.23) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт 539 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 52470 болж нэмэгдлээ. Нийт 485 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 248 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 491, орон нутагт 48 тохиолдол илэрлээ.