Улс төр

"Тусгаарлалтад байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна"

"Тусгаарлалтад байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна"

Сонгуулийн ерөнхий хорооноос 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр /2021.05.24/  мэдээлэл хийлээ.  Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа "Сонгуулийн сурталчилгаа нь хуулиар зөвшөөрөгдсөн найман төрлийн арга хэлбэрээр зохион байгуулагдана. Сонгуулийн сурталчилгаанд Ерөнхийлөгчийн тухай хуулиас гадна цахим орчинд  болон телевиз радиогоор сурталчилгаа явуулах журмууд давхар мөрдөгдөнө. Энэ удаагийн сурталчилгааны явцад нэг онцлог шинэ зохицуулалт орж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүднээс телевизийн нэвтрүүлэг болон дүрстэй мэдээ мэдээллүүд нь ихэвчлэн хадмал болон дохионы орчуулгатай байхаар хуульд заасан. Саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжүүд  орон нутагт хүргэгдэж эхэлсэн. Цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа хүмүүсээс зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа зургадугаар сарын 8-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд явагдана" гэлээ. 

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр тусгаарлалтад байгаа, халдвар авсан иргэд Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт гаргаж, саналаа өгөх боломжтой юм байна. Зөөврийн хайрцагаар санал өгөх иргэдийн хүсэлтийн загварыг Засгийн газраас баталсан юм.

Засгийн газраас баталсан битүүмжилсэн саналын хайрцагаар санал өгөх хүсэлт:

Тайлбар: Засгийн газраас баталсан битүүмжилсэн саналын хайрцагаар санал өгөх хүсэлт