Нийгэм

ЭМЯ: Халдварын 785 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

ЭМЯ: Халдварын 785 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.28, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 785 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 55.852 болж байна. Мөн хугацаанд 4 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 263 боллоо. Мөн ковидын бус шалтгаанаар онон батлагдан эмчлэгдэж байсан,33 настай нэг эмэгтэй барилга дээрээс унаж нас барлаа.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задбалбал

  • Улаанбаатарт-729, (49458)
  • Орон нутагт-56 (5671)
                             Эрдэнэт - 8
                             Хөвсгөл - 1
                             Ховд - 2
                             Булган - 2
                             Архангай - 6
                             Сэлэнгэ-2
                             Төв-16
                             Дорнод-1 
 

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,

-78 настай эмэгтэй: Тавдугаар сарын 14-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
-79 настай эмэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
-46 настай эрэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
-66 настай эрэгтэй: Тавдугаар сарын 15-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
 


Сүүлийн 24 цагт 75 хүн эдгэрч, улсыни хэмжээнд эдгэрсэн хүний тоо 48749 боллоо.

Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 4249 хүн байна.

  • Хөнгөн - 2174 (51.2%)
  • Хүндэвтэр - 1485 (34.9%)
  • Хүнд - 468 (11.%)
  • Маш хүнд - 122 (2.9%)

Харин гэрийн хяналтад 2568 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор өрхийн эмчийн хяналтанд эмчилгээ үйлчилгээ авч байна.