Ерөнхий сайд Н.Учрал улсад нөөцийн махны нийлүүлэлт дээр алдаа гаргаж, үнийн өсөлтөд нөлөөлсөн гэх үндэслэлээр Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.
Үүний хүрээнд Хотын даргын ажлыг хүлээлцэх ажиллагаа нийслэл дээр болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөл ирж ажиллажээ.
Хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд Хотын даргыг чөлөөлсөн шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн Засаг даргыг томилох, эсвэл нэр дэвшүүлэх ажиллагаа явагддаг байна.
Тэрээр албан ёсоор тамгаа Нийслэлийн нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад хүлээлгэн өгсөн бөгөөд шинэ Засаг дарга томилогдох хүртэл Б.Мөнхбат албан үүргийг түр орлон гүйцэтгэнэ.