Өнгөрсөн даваа гарагт нийслэлийн удирдах зөвлөгөөнөөр БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилсон билээ. Тэгвэл баасан гарагт түүнийг чөлөөлж оронд нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилсон байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг огцруулах захирамжийг танилцуулж, түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбатад хотын даргын тамгыг гардуулаад буй. Тэгвэл шинэхэн даргын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2024 оны ХОМ-тээ:
Өөрийн орлого - 674 сая төгрөг /2023 онд 304 сая төгрөг байжээ/
Гэр бүлийн орлого - 36 сая төгрөг
Үл хөдлөх хөрөнгө - 709 сая төгрөг
Мал, амьтан - 1 тэрбум 430 сая /Адуу-123, Адуу-78/
Үнэт эдлэл - 80 сая төгрөг
Дотоодын хадгаламж - 92 сая төгрөг
Хуулийн этгээд - "Эрдэнэс тавантолгой ХК ХК, Эрдэнэс тавантолгой ХК ХК, Эрдэнэс тавантолгой ХХК ХК, Ди эл Стандарт ХХК
Балжиннямын Мөнхбат нь 1981 онд төрсөн. Архангай аймгийн Их тамир сумын харъяат ам бүл 5 . Төрийн захиргаа, нийслэлийн удирдлагын салбарт олон жил ажиллаж, Чингэлтэй дүүрэг болон нийслэлийн хэмжээнд хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байжээ.