МАН -аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж , мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигч уулзалтын эхэнд Төрийн тэргүүнээ сонгох сонгууль Ардын хувьсгалын 100 жил , Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойтой давхцаж байгааг бэлгэшээж байна . Атар газар эзэмшихээс эхлээд аж үйлдвэрийн комбинат байгуулсан, соёл урлагаас сонгодог урлагт, сансарт хүртэл хүн нисгэсэн. Хүн амынхаа тоог зургаа дахин өсгөж, монгол хүний дундаж наслалтыг хоёр дахин нэмэгдүүлж, ард түмнээ бичиг үсэгт сургаж ЮНЕСКО-гоос шагнал хүртэж байсан түүх Монголын түүх. Ийм агуу түүхийн 100 жилийн ой юм. Тиймээс энэ танхимд хүрэлцэн ирсэн ахмад буурлууд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье хэмээн тодотгов.
Нийгэмд шударга ёсыг тогтооход хараат бус шүүх, прокурорын байгууллагатай байх ёстой. Шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд дамжуулан хадгалдаг, гэм зэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж хилс хэрэгт унагадаг, улсын мөнгийг хувийн зорилгоор хууль бусаар зарцуулдаг гэх мэт ёс бус үйлдлийг таслан зогсоох ёстой. Гагцхүү зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг хууль шүүхийн тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа тэрбээр онцоллоо.
Мөн “ Ард түмэн сул дорой төртэй байх юм сан гэж саналаа өгдөггүй . Харин төр шиг төртэй байх юм сан гэж бодож , сүслэж саналаа өгдөг " . Хүчирхэг төртэй улс ард түмнийхээ, улсынхаа баялгийг хууль бусаар алддаггүй юм. Төр нь сулраад ирэхээр өмч хөрөнгөө алдаж байгаа юм. Гэхдээ бид алдсан байгалийн баялгаа эргүүлж авсан. “ Эрдэнэт ” бусдын мэдэлд байсан 2016 онд улсад 184 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан бол өнөөдөр 5 дахин их буюу нэг их наяд төгрөгийг тушааж байна . Цар тахлын хүнд хэцүү үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ус, дулаан, цахилгааны мөнгийг “ Эрдэнэт үйлдвэр ” 100 хувь хариуцан төлж байна. Байгалийн баялаг очих ёстой эзэндээ очиход байгаль дэлхий баярладаг юм байна гэж бодож байна . Өнөөдөр дэлхийн зах зээл дэх Зэсийн үнэ өсөлттэй байна. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй , бурхны хишиг. Монгол Улсад төрсөн хүн бүр байгалийн хишгээсээ хүртэх ёстой ” гэсэн юм.
Нэр дэвшигчийн Чингэлтэй дүүрэгт хийсэн уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун - Эрдэнэ оролцсон бөгөөд тэрбээр “ Бид мартаж болохгүй бас уучилж чадахгүй. Хэдхэн жилийн өмнө “ Эрдэнэт үйлдвэр ” -ийг хөгширсөн саалийн үнээ, хаалтын хөгжлийн үеийг нь эхлүүлэх цаг болсон гэж нэг хүн чуулганы индэр дээрээс хэлж байсныг та бүхэн мартаагүй байх. Би саяхан “ Эрдэнэт үйлдвэр ” -т очсон. Эрдэнэтийнхэн өнгөтэй сайхан байна. “ Эрдэнэт үйлдвэр ” хөгшин саалийн үнээ болоогүй, дахиад 60 жил ашиглах нөөцтэйг нь тогтоосон . Энэ бол та бүхний зөв сонголтын үр дүн юм шүү. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд улс төрийн тогтвортой байдал туйлын чухал байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байсан. Ийм настай Засгийн газар юу хийж амжуулах вэ , юу хийж бүтээх вэ. 30 жилийн хугацаанд бүрэн эрхээ дуусгасан гурван Ерөнхий сайдын нэг нь У.Хүрэлсүх юм. Миний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын алтан цагийг ойлголцолгүйгээр , Ерөнхийлөгчөө аргадаж өнгөрөөхийг огтоос хүсэхгүй байна. Олон Ерөнхий сайдад ийм хувь тавилан тохиож байсныг би мэднэ. Оргилсон бүтээн байгуулалтын талбарт, олон нийтийн дунд ажлын хувцастайгаа цаг мөч бүхэнтэй уралдан ажиллахыг хүсэж байна. Эхлүүлсэн олон ажлаа амжилттайгаар дуусгахыг хүсэж байна. ҮАБЗ - ийн гишүүд хөгжлийн бодлогоо нэг цонхоор харж нэгдэн хамтарч ажиллах боломжийг Монголын ард түмэн олгоно гэдэгт итгэлтэй байна ” гэлээ.
Чингэлтэй дүүргийн иргэд сонгогч залуус МАН -аас нэр Дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгасан “Цалинтай оюутан ” хөтөлбөр хэрэгжүүлэх заалтыг дэмжиж байна. Мөн нийслэл, орон нутгаас шилдэг оюутнуудыг шалгаруулаад төрийн зардлаар дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах мөрийн хөтөлбөрийн заалтыг сайшааж байна. Энэ нь оюутнуудын сурлагад ахиц гарч, сурлагадаа сайн ч төлбөрийн чадваргүй олон залуусыг дэмжсэн бодлого хэмээн дүгнэж байлаа .
“ Монгол шатахуун ” хөтөлбөр хэрэгжүүлж , шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Б.Содном :
Сүүлийн үед залуучууд гадаад гэдэг үгэнд ач холбогдол өгдөг болчихсон байна. Гадаадад л сурч байвал аль, ямар сургууль байх нь хамаагүй, өмссөн хувцас нь гадаадын үнэтэй брэнд байвал болно гэсэн хандлага бий болчихоод байна. Бие биенээ тэрүүгээрээ дүгнэдэг болчихсон байна. Гэхдээ өнөөдөр Монголоо гэсэн сэтгэлтэй, болохгүй байгааг нь болгох сэтгэлтэй олон залуус байгаа гэж боддог. Гэвч эх орондоо сурч, хөдөлмөрлөхөд маш олон зүйл саад болдог. Би гэхдээ шалтаг тоочих гэж энэ индэр дээр гарч ирээгүй. Залуус бид монгол төрөөс халамж хүсдэггүй. Суралцах, амьдрах тэгш эрхийг л хүсдэг. Хэн нэгэн албан тушаалтан, хамаатнаараа ажилд ордог баймааргүй байна . Сургуулиа төгсөөд орох ажилтай, орсон ажилдаа мэдлэг чадвараа үнэлүүлдэг, хэн нэгэн даргад тал зассан хүн дээшилдэг, ажил хийсэн ч үнэлэгддэггүй тийм нийгэмд амьдармааргүй байна.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэн Энхбаатар:
- МАН -аас нэр дэвшигч У.Хүрэлсүх танд залуу , хуульч хүнийхээ хувьд хэдэн зүйлийг захиас болгож хэлэх гэсэн юм. Таны мөрийн хөтөлбөрийг уншсан. Тэр дунд “ Хүн засагладаг биш хууль засагладаг нийгмийг авчирна ” гэсэн байна . Та Ерөнхийлөгч болвол энэ үгэндээ эзэн нь байгаарай. Өнөөгийн бидний амьдарч байгаа, миний ажиллаж байгаа хуулийн салбарт шударга бусын хонгил нэгэнтээ тогтчихоод байгаа нь үнэн. Би хуульч хүнийхээ хувьд өдөр бүр эрх нь зөрчигдсөн, эд хөрөнгөө алдсан маш олон хүний зовлон, жаргалыг өдөр тутамдаа сонсдог. Энэ их булингартсан шударга бусын хонгилыг нураана гэдэгт Монголын хуульчид итгэж байгаа шүү. Манай өнөөгийн нийгэмд аль нэг даргын захиас биелүүлдэг, хэн нэгний даалгавраар ажилладаг, шүүх прокурорын байгууллага бий болсныг бид бүхэн өдөр тутамдаа хардаг. Энэ шударга бус байдлыг цэгцэлж чадна гэж залуу хүнийхээ хувьд итгэж байгаа. Хуульч бол нийгмийн эмч байх ёстой.