Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.03, 11:00 цаг)
-"Спутник V" вакцины хоёрдугаар тунг 21-90 хоногийн дотор хийж болно. Хоёрдугаар тун нь хэзээ Монгол Улсад ирэхийг мэдэхгүй байна. Халдвар авсан хүмүүсээс явуулын санал авах баг очиж саналыг нь авна. Зургадугаар сарын 5-ны дотор хороондоо мэдэгдээрэй.
Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 9045 шинжилгээнээс 1024 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 60 670 боллоо. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бий. Бусад нь Улаанбаатар болон хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Мөн 51 983 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 535 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Covid-19-ийн улмаас хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 2558 нь хөнгөн, 1714 нь хүндэвтэр, 461 нь хүнд, 121 нь маш хүнд байна. Эмнэлгээс гадна 4248 хүн гэрийн хяналтад байна. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тундаа 1 860 915 хүн, хоёрдугаар тундаа 1 373 196 хүн бүртгэгдээд байна. 18-34 насныхан вакциндаа сул хамрагдаж байна. Мөн эдгээр насныхан халдвар их авч байна.