Нийгэм

ГУРАВДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР САЛХИ СЕКУНДЭД 14-16 МЕТР ХҮРЧ ШИРҮҮСНЭ

ГУРАВДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР САЛХИ СЕКУНДЭД 14-16 МЕТР ХҮРЧ ШИРҮҮСНЭ
Гуравдугаар сарын 26-ны өдөр Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Мөн хугацаанд зарим газраар бага зэрэг цас орох бөгөөд агаарын температур Алтайн өвөр говь, Шарга, Халиун, Бигэрийн говиор өдөртөө +9...+14 градус дулаан, шөнөдөө 0...-5 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө +3...+8 градус дулаан, шөнөдөө -5...-10 градус хүйтэн байна. Харин 27-ны өдрөөс нийт нутгаар дулаарч Алтайн өвөр говь, Шарга, Халиун, Бигэрийн говиор өдөртөө +15...+20 градус дулаан, шөнөдөө +3...-2 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө +9...+14 градус дулаан, шөнөдөө -1...-6 градус хүйтэн байна.