Гадаад мэдээ

ИРАН УЛС ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ БОГИНО ХУГАЦААНД СЭРГЭЭЖ БАЙНА

ИРАН УЛС ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ БОГИНО ХУГАЦААНД СЭРГЭЭЖ БАЙНА
Иран улс Америк, Израилийн цэргийн довтолгооны улмаас зэр зэвсгээ алдаж, батлан хамгаалах хүчин нь хор хохирол амссан хэдий ч богино хугацаанд хүчээ сэлбэн сэргээж байгааг Америкийн тал мэдэгджээ. Иран улс зэвсгийн үйлдвэрлэлээ АНУ-ын төсөөлж байснаас богино хугацаанд сэргээн босгож байгааг тагнуулын мэдээллийн эх сурвалжид тулгуурланмэдэгдсэн байна. Дөрөвдүгээр сард эхэлсэн зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн үеэр Иран улс дроны үйлдвэрлэлээ хэсэгчлэн сэргээснийг мэдэгдэлд дурьджээ. Ираны парламентын тэргүүн Мохаммед Багер Галибаф улсынх нь зэвсэгт хүчин АНУ-тай байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг ашиглан батлан хамгаалах чадавхаа сэргээсэн гэж мэдэгдэж байжээ.