Гадаад мэдээ

ОРОС ХЯТАД УЛСУУД НИСГЭГЧГҮЙ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

ОРОС ХЯТАД УЛСУУД НИСГЭГЧГҮЙ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Орос Хятад улсууд дрон, нисэгчгүй технологийн салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Хятадын Шэньжэнь хотод болсон 2026 оны Дроны Дэлхийн Конгресст оролцсон Оросын Тээврийн яамны албаны төлөөлөгч Андрей Никитины мэдээлснээр тэд Хятадын талтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа юм. Шэньжэньд болсон Дроны Дэлхийн Конгресс нь нам дор өндөрт нисдэг дрон, нисэгчгүй төхөөрөмжийн хөгжил дэвшлийн харуулдаг томоохон үзэсгэлэн худалдаа, арга хэмжээнд тооцогддог байна. Энэхүү арга хэмжээ олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан төслүүдийг эхлүүлэн, засгийн газар, бизнесийн төлөөлөгчдийн хооронд харилцан ашигтай гэрээ байгуулах тавцан болдог байна.