Бүх төрлийн тэтгэврийн хэмжээ өнөөдрөөс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Ингэснээр:
-Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг,
-Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 650 мянга,
-Тэтгэврийн дундаж хэмжээ 787 мянган төгрөг болж, тэтгэврийн дундаж хэмжээ 2016 - 2024 оны хооронд 2.5 дахин өслөө. Тодруулбал, 2016 онд тэтгэврийн дундаж хэмжээ 312.900 төгрөг байсан бол өнөөдөр 787.000 төгрөг болоод байна. Улсын хэмжээнд тэтгэвэр авагч 499.2 мянган хүн байна. Тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө 449.3 тэрбум төгрөг болжээ.
Түүнчлэн төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар, Нийтлэг үйлчилгээний ажиллагсдынхыг 20 хувиар нэмж буй. Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулна.
Орон нутгийн нэмэгдэл:
-Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
-Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
-Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргааны (ТЗ), төрийн үйлчилгээ (ТМҮ)-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлж байна.