Энэ сарын 1-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлжээ.
Ихэнх гол мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай холбогдон гол мөрний мөс улам хэврэгшиж, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюултай болов.
Иймд иргэд сонор сэрэмжтэй байж мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээлэв.