Нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 179 ЭЭЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 179 ЭЭЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
Энэ онд Говь-Алтай аймгийн хэмжээнд 179 ээж алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одон гардуулах ёслол Алтай  хотноо болж нэгдүгээр одонгоор 16, хоёрдугаар одонгоор 163 эх энгэрээ мялаалаа. Одонгоо хүртэж байгаа ээжүүдийн хамгийн залуу нь 25 насандаа хоёрдугаар одонгоо гардан авч байгаа нь “Эхийн алдар одон” гардуулах үеэр онцлон танилцуулж байсан юм. 
Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн алдарт ээжүүдийн гавьяа зүтгэлийг энэ өдрүүдэд алдаршуулж байна. 
Улсын Их Хурлаас 2010 оны зургаадугаар сарын 25-ны өдөр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна
 
Энэ хуулиар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн нэгдүгээр зэргийн одон, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонг олгодог болжээ.