Нийгэм

​ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХХҮГ-ААС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

​ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХХҮГ-ААС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг сурталчлах өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр 85 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 270 гаруй ажлын байрны захиалгад иргэдийг зуучилж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүгийн дэмжлэг авсан, авах хүсэлтээ ирүүлсэн 16 сумын 140 гаруй үйлдвэрлэл эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа юм.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ажлын байрны захиалга ирүүлсэн 85 аж ахуйн нэгж, байгууллагын 263 сул чөлөөтэй ажлын байрнаас 105 нь 41 төрийн байгууллагаас, 158 нь аж ахуйн нэгжээс ирүүлжээ. Мөн түүнчлэн энэ өдөрлөгт Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж буй “Хан Алтай ресурс”, “Макс өргөө” компани оролцож ажлын байр сонирхсон иргэдтэй уулзалт хийж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүгийн дэмжлэг авсан, энэ онд авах хүсэлтээ ирүүлсэн 16 сумын 140 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж байгаа юм.