Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр байгуулсан "Монгол бөхөнгийн төгөл"-д тус сумын “Намуун байгаль” эко клубийн сурагчид мониторингийн судалгаа хийжээ.
Энэхүү төгөлд 2023 онд 150 ширхэг хайлаас, 150 ширхэг бургас суулгасан юм. Усалгааг тогтмол хийж, арчилсны дүнд 2024 оны зургадугаар сарын байдлаар, 112 ширхэг хайлаас, 83 ширхэг бургас ургасан байжээ.
Бургасны хамгийн өндөр нь 2.2 метр, хамгийн намхан нь 0.6 метр байсан бол хайлаасны хамгийн өндөр нь 1.7м, хамгийн намхан нь 0.4 метр байгаа аж.
Байгаль дэлхийгээ хайрлаж, нөхөн сэргээх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй Халиун сумын “Намуун байгаль” эко клубийн сурагчдад “Дэлхийн байгаль хамгаалах сан”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас талархал илэрхийллээ.