Говь-Алтай аймгийн сонгуулийн хорооноос сонгогчдын боловсролыг дээшлүүлэх сонгогчдын өдөрлөгийг Алтай хотноо зохион байгуулж байна.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрог 10 мандаттай. Тус тойрогт 21 нам, эвслээс 110, бие дааж 14 хүн нэр дэвшинэ. Нийт 124 хүн нэр дэвшиж байгаагаас саналын хуудаснаас 10-ыг нь л сонгон дугуйлж саналаа өгөх учир сонгогчдын мэдлэгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай юм гэдгийг Говь-Алтай аймгийн сонгуулийн хорооноос танилцуулсан юм.
Тус аймгийн хэмжээнд 89 хэсгийн хороо байгуулж, өмнөх сонгуулиудаас өргөн бүрэлдүүнтэйгээр сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн өдөрлөгөөр сонгуулийн санал авах байр, тоног төхөөрөмж, саналын хуудастай хэрхэн ажиллах талаар мэдээлэл хүргэхээс гадна Есөнбулаг сумын зарим хэсгийн хороонд ажиллаж нэрсийн жагсаалт, тэдний хаягийн бүртгэлийг шалгаж байгаа юм. Иймд сонгогчдыг өдөрлөгт идэвхтэй оролцохыг хүслээ.