Гадаад мэдээ

Сургуулиа нээсэн 6 улсын туршлага

Сургуулиа нээсэн 6 улсын туршлага

Цар тахал гарснаар дэлхий даяар сургуулиуд хаагдаж дэлхийн 1.4 тэрбум суралцагч сургуульдаа явах боломжгүй болсон. Ихэнх улс, орнуудад хэдэн сарын хугацаанд сургуулиуд хаалттай байгаа билээ. Гэхдээ цар тахлын халдварын тохиолдлууд буурсан цөөн тооны улс сургуулиудаа нээж эхэлсэн. Тухайлбал, Израил тавдугаар сарын 3-ны өдрөөс тусгай хэрэгцээт сургуулиудаа нээж, ерөнхий боловсролын сургуулийн 1, 2 анги болон ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид хичээлдээ явж эхэлсэн. Норвеги, Япон, Дани, Хятад болон Тайванийн сургуулийн хичээлүүд орж байгаа. 

Сурагчид шинэ нөхцөл байдалд тохируулсан сургалтын орчинд хичээллэж байна. Тухайлбал сургуулийн үүдэнд биеийн халуунаа шалгуулж, 6 футын /1,8 метр/ зайтай сурагчдын ширээг байрлуулж, зарим сургуулиуд тоглоомын талбайгаа хаасан байна. Боломжтой газарт багш нар цөөн тооны сурагчдын бүлгийг агаарт хичээллүүлж байна.

АНУ-ын ихэнх сургуулиуд энэ ондоо танхимын сургалт орохгүй. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс цайны газруудыг хаах, спортын арга хэмжээнүүдийг цуцлах, хээрийн аялал хийхийг хориглосон байгаа билээ. Энэ цаг үед Дани, Япон, Норвеги, Хятад, Израиль болон Тайвань улсууд сургуулиа нээж, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж байгаа вэ. 

1. 1,8 метрийн зайтай сурагчдын ширээг байрлуулж, эцэг, эхчүүдийг сургуулийн байранд нэвтрүүлэхгүй байх,

2. Сурагчдын биеийн халууныг хэмжиж байх,

3. Сургуулийн тоглоомын талбайг хаах, багш нар зарим хичээлээ гадаа орох,

4. Сурагчид цаг тутам гараа угаах, маск зүүх,

5. Сургуулийн хоолны газарт сурагчид оноосон ширээний ард сууж, үдийн цайгаа уух.

6. Нэг ангид хичээл орох сурагчдын тоог цөөрүүлэх,

7. Зарим сургуулиуд халуунтай сурагчийг тусгаарлах өрөө гаргах,

8. Сургуулийн сурагчдыг үе шаттайгаар хичээлд нь оруулах,

9. Анги, танхим болон цэцэрлэгийн тоглоомыг өдөрт 2 удаа ариутгах,

10. Суурь өвчтэй болон 65 наснаас дээш сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудыг түр ажилдаа орохгүйгээр, гэртээ байхыг зөвлөх,

11. Сургуулийн байранд орохдоо хүүхдүүд гараа ариутгалын бодисоор ариутгах, хөлөө ариутгалын бодис шингээсэн алчуурт арчих зэрэг арга хэмжээг авч байгаа юм байна.

Эх сурвалж: БСШУСЯ