Баянгол дүүргийн хүүхэд, багачуудад усан спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Усны боловсрол” олгох хөтөлбөрийг хэрэгжүүлээд 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Усан спорт сургалтын төвөөс "УСАН ПОЛО" тэмцээнийг хоёрдугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн 8-16 насны 100 гаруй сурагч оролсон бөгөөд У.Амгаланбаяр ахлагчтай 7-р баг түрүүлж, тэмцээний аварга болсон байна. Түүнчлэн дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих чиглэлээр зорилтот төсөл хэрэгжүүлж, үнэ төлбөргүй хамрагдах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан.

Энэ хөтөлбөрийн хүрээнд усан спортын мэдлэг олгох анхан шатны 12 цагийн сургалтыг зохион байгуулж дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдыг үнэ төлбөргүй хамруулж байгаа юм. Ташрамд мэдээлэхэд, 2024-2025 оны хичээлийн жилд дүүргийн төрийн өмчийн 19 сургуульд 10, 11 дүгээр ангийн 6,900 хүүхэд суралцаж байна.