Монгол түмний өв их уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд таниулах зорилгоор НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран “Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээн”-ийг энэ жил анх удаа зохион байгуулж байна.
Энэ тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд оролцох бөгөөд Баянгол дүүргийн Спорт хороо, дүүргийн ЗДТГ хамтран өнөөдөр Дунд голын мөсөн дээр Мөсний шагайн сургалт-тэмцээнийг эхлүүллээ.

Мөсний шагайн тэмцээнд дүүргийн 17 хорооны 17 баг оролцож буй бөгөөд баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй буюу нийт 34 сонирхогч өрсөлдөнө. Ингэхдээ багууд “Талын харваа”, “Цуваа харваа” гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж улмаар харваа бүрд эхний 5 байрт шалгарсан нь энэ сарын 22-ны өдрийн 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд дүүргээ төлөөлж оролцох юм.
Мөсний шагайн сургалт-тэмцээний үеэр Баянгол дүүргийн “Мөсний шагайн холбоо”-ны тэргүүн Монгол Улсын мөсний шагайн улсын мэргэн Өлзийбатын СҮХБААТАР-тай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр "Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул бөгөөд 1974 он буюу 4-р ангийн сурагч байхаасаа аавыгаа даган мөсний шагайн харваагаар хичээллэж эхэлсэн. Улмаар 2000 онд Монгол Улсын мөсний шагайн Улсын мэргэн цол хүртсэн бөгөөд дүүрэгтээ энэ спортыг хөгжүүлэх, олон нийтэд таниулахын тулд дүүргийн Мөсний шагайн холбоог үүсгэн байгуулсан" гэсэн юм.
Мөн дүүргийн залуу мөсний шагай харваач, 26-р хорооны иргэн Бямбадоржийн ӨЛЗИЙБАТ "Би энэ спортоор гурван жилийн өмнөөс сонирхож хичээллэж эхэлсэн. 2022 онд мөсний шагайн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Энэ спорт хүний эрүүл мэндэд тустай болохоор анх сонирхож хичээллэж эхэлсэн. Улмаар хобби маань болж одоо улсын чанартай тэмцээнүүдэд оролдог болсон" гэсэн юм.