Гадаад мэдээ

АНУ, ОРОСЫН ТҮҮХИЙ НЕФТИЙГ ХУДАЛДАХ ТҮР ЛИЦЕНЗ ОЛГОЛОО

АНУ, ОРОСЫН ТҮҮХИЙ НЕФТИЙГ ХУДАЛДАХ ТҮР ЛИЦЕНЗ ОЛГОЛОО
АНУ, Оросын түүхий нефтийг худалдан борлуулахыг зөвшөөрсөн лиценз олгох шийдвэр гаргажээ. Ирэх 4-р сарын 11-нийг хүртэл Оросын түүхий нефтийг тээвэрлэж яваа хөлөг онгоцнуудыг газрын тосны худалдаа арилжаа хийхийг зөвшөөрлөө.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодын бүсэд үүссэн дайны нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны худалдаанд тавиад байсан зарим хоригийг цуцалж болзошгүй талаар мэдэгдсэн юм. Ингэхдээ Цагаан ордны тэргүүн ямарваа тодорхой улс орон нэрлээгүй байна.
Америк, Израилийн Ираны эсрэг хийж байгаа дайнаас шалтгаалан Ормузын хоолой хаагдахад хүрсэн. Энэхүү бүсээр дэлхий дээр олборлогдож байгаа нийт газрын тосны дийлэнх хэсэг тээвэрлэгддэг. Тэгвэл дайны улмаас газрын тосны үнэ огцом нэмэгджээ.