Гадаад мэдээ

НАСА-ГИЙН “ОРИОН” ХӨЛӨГ ДЭЛХИЙГЭЭС ХАМГИЙН ХОЛ ЗАЙД ОЧНО

НАСА-ГИЙН “ОРИОН” ХӨЛӨГ ДЭЛХИЙГЭЭС ХАМГИЙН ХОЛ ЗАЙД ОЧНО
НАСА агентлагийн сар луу хөөргөсөн “Орион” хөлөг Сарны нөгөө талд гарч, хүн төрөлхтөн Дэлхийгээс хамгийн хол зайд очсон шинэ дээд амжилтыг тогтоох гэнэ.
 
Дэлхийн мөнхийн дагуул сарыг зорих “Artemis II” хөтөлбөрийн дөрвөн сансрын нисэгч болох Рейд Уайзман, Виктор Гловер, Кристина Кох, Жереми Хансен нар дөрөвдүгээр сарын 6-нд Сарыг тойрон нисэх ба манай гаригийн дагуулыг зургаан цагийн туршид ажиглах гэнэ.  
 
Тэд Дэлхийгээс хамгийн алслагдсан цэгт буюу 406,773 км-ийн зайд очно.
НАСА сар луу сансрын хөлөг илгээн 56 жилийн дараа сар луу хамгийн их зайнд ойртон, 1970 оны дөрөвдүгээр сард “Аполло 13” багийн тогтоосон 400,171 км-ийн дээд амжилтыг эвдэнэ.
 
Сарны хажуугаар өнгөрөх 6 орчим цагийн нислэг нь өмнөх багийнхны хувьд хэтэрхий харанхуй байсан Сарны цаад талыг  харах боломжийг олгоно гэж тооцож байна.
 
Сарыг амжилттай тойрон ниссэнийхээ дараа сансрын нисэгчид эх Дэлхийдээ эргэн ирж, Номхон далайд Сан-Диегогийн эрэг орчимд газардахаар төлөвлөж байна.  
 
Сансрын “Орион” хөлгийг “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Флорида муж улсын Канавералын хошуун дахь Сансрын төвөөс Зүүн эргийн цагаар 18:35 цагт хөөрч, 4-р сарын 6-ны өдөр саранд хамгийн их ойртож очих юм..