Куба улс даваа гарагт түнэр харанхуйд умбажээ. Кубын эрчим хүчний системд доголдол үүссэнээс энэ улсын 10 сая хүн ам бараг бүхэлдээ тог цахилгаангүй хоцорчээ.
Кубын эрчим хүчний UNE оператор компани одоогоор системд ямар гэмтэл гарсныг тогтоохоор ажиллаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Куба улсын эсрэг газрын хориг бүрэн хориг тавьсан. Үүний улмаас цахилгаан станцуудад түлш дутагдалтай хангалтгүй байгаагаас гадна Кубын эрчим хүчний систем хуучирч муудсан нь нөлөөлсөн байх магадлалтай юм.
АНУ өнгөрсөн 1-р сард Кубын ойрын түнш улс орон болох Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараагаар Каракас Хаванад нефть болон нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй болжээ.
Энэ байдлаас үүдэн Кубад цахилгааны хязгаарлалт хийгдэх болж, станцууд дээр гарч байгаа гэмтлийн улмаас арлын хэмжээнд эрчим хүчний хангамж тасалдахад хүрсэн байна.