АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг эв зүйгээр шийдвэрлэх яриа хэлэлцээр сунжирч, амжилтад хүрэхгүй байгааг хүлээн зөвшөөрлөө.
Цагаан ордны тэргүүний мэдэгдсэнээр Зеленскийтэй тохиролцох нь Путинтай хэлэлцэхээс хэцүү гэдгийг нэгэн ярилцлагадаа онцолсон байна. Трамп энэ үеэр Зеленский яагаад ямарваа хэлэлцээ хийхээс хойш суусаар байгааг ойлгохгүй байна, гэтэл Путин тохиролцоо хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа гэжээ.
Өнгөрсөн 2-р сарын дундуур Швейцарын Женев хотноо АНУ, ОХУ, Украины оролцсон гурван талт энхийн яриа хэлэлцээ явагдсан ч талууд техникийн зарим асуудал хэлэлцсэнээс өөр тодорхой үр дүнд хүрээгүй.
Тэгвэл Украины дайныг зогсоох олон улсын хүчин чармайлт АНУ, Ираны эсрэг дайнд бүх анхаарлаа төвлөрүүлсэнтэй холбоотойгоор удааширчээ. Вашингтон Киевт зэр зэвсэг нийлүүлэх үйл явцаа удаашруулж, өмнө нь амласан цэргийн тусламж дэмжлэгээсээ ч мөн татгалзаж байна.