АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social цахим хуудсандаа Ираны Өмнөд Парс муж дахь байгалийн хийн ордын талаар мэдэгдэл байрлуулжээ. Түүндээ Трамп хэрвээ Ираны тал Катарын эсрэг дайралт хийвэл Өмнөд Парс дахь байгалийн хийн ордыг устгахаар заналхийлсэн байна.
Трампын мэдээлснээр Израилийн тал хийн ордын багахан хэсэг рүү дайралт хийсэн ч магадгүй Тегераны зүгээс Катарын эсрэг ямарваа алхам хийвэл Америкийн тал хариуг нь өгч болзошгүйг анхааруулжээ.
Иран улс дээрх явдлын дараагаар Катарын Рас-Лаффан дахь байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэр лүү хариу дайралт хийснийг Вашингтон эсэргүүцсэн юм.