Гадаад мэдээ

КАТАРТ ЦЭРГИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ

КАТАРТ ЦЭРГИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ
Катарт ням гарагт энэ улсын агаарын цэргийн хүчний нисдэг тэрэг осолдож, 7 хүн амиа алджээ. Катарын Үндэсний батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ослын улмаас Катарын зэвсэгт хүчний 4 алба хаагч, мөн Туркийн зэвсэгт хүчний нэг алба хаагч болон өөр хоёр хүн амиа алдсан байна.
Катарын цэргийн нисдэг тэрэг Катар болон Турк хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтын хүрээнд нислэг үйлдэж яваад техникийн гэмтлийн улмаас сүйрч тэнгисийн уснаа унажээ.
Ослын дараа цаг алдалгүй эрэн хайх ажиллагаа явуулсны дүнд нисдэг тэргийг олж, дотроос нь амиа алдсан хүмүүсийн цогцсыг гаргаж авах ажил үргэлжилж байна.
Катар болон Турк улсууд 2014 онд хамтарсан стратегийн зөвлөл байгуулж, цэрэг батлан хамгаалахын салбарын харилцаагаа жилээс жилд тэлж, хамтарсан цэргийн сургуулилт явуулах болжээ.