Эмэгтэйчүүдийн дунд өргөн хэрэглэгддэг үсний залгаа, хиймэл үс зэрэг нь хөхний хорт хавдар үүсгэх аюултай болохыг эрдэмтэд нотолжээ. Синтетик материалаар хийгддэг хиймэл үсэн дэх химийн орц найрлага нь 50 гаруй хортой бодис агуулдаг төдийгүй хөхний хорт хавдар үүсэх шалтгаан болдог төдийгүй гормоны өөрчлөлт, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ.
Эрдэмтэн судлаачид эмэгтэйчүүдийн дунд хамгийн их өргөн хэрэглэгддэг хиймэл үс нь олон төрлийн сөрөг үр дагавартайг тогтоож, Америкийн химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний сэтгүүлд энэ талаарх үр дүнгээ нийтлүүлжээ.
2028 он гэхэд дэлхий даяар гоо сайхны энэ төрлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт 14 тэрбум $-т хүрэх гэнэ.
Синтетик хиймэл үс, үсний залгаа зэрэг 20$-ын үнэтэй байдаг бол өндөр чанартай жинхэнэ үс залгуулах нь илүү үнэтэй байдаг. Эмэгтэйчүүд эрүүл мэндийн шалтгаанаар, мөн өтгөн урт үстэй болохын тулд хиймэл үс ашиглах нь элбэг байдаг. Түүнчлэн төрөлхийн буржгар тарчиг үстэй өнгөт арьст эмэгтэйчүүд хиймэл үс их хэрэглэдэг байна.