НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөлт, явцыг хэлэлцлээ.
Хурлын үеэр явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөх, скүүтэр зорчих нөхцөлийг зохицуулах, авто зогсоолын менежментийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэх чиглэлийг онцлон хэлэлцсэн байна.
Энэ жилийн хувьд дүүргүүдээс гаргасан саналд үндэслэн 94.1 км урт явган болон дугуйн зам барихаар төлөвлөжээ. Ингэхдээ Баянзүрхэд 18.2 км, Сүхбаатарт 29.8 км, Чингэлтэйд 12.5 км, Баянголд 15.6 км, Хан-Уулд 13.9 км, Сонгинохайрханд 4.1 км зам тавих ажээ. Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх хүрээнд Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд уг замуудын өргөнийг 80 см-ээс доошгүй байхаар тооцоолсон байна. Одоогоор ийм төрлийн 101.4 км замын боломжит сүлжээгээр иргэд зорчиж байгааг албаныхан дурдлаа.