Гадаад мэдээ

Д.ТРАМП ИРАНД ЦОХИЛТ ӨГӨХ ШИЙДВЭРЭЭ 10 ХОНОГООР ХОЙШЛУУЛЖЭЭ

Д.ТРАМП ИРАНД ЦОХИЛТ ӨГӨХ ШИЙДВЭРЭЭ 10 ХОНОГООР ХОЙШЛУУЛЖЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрчим хүчний системийн эсрэг цохилт дайралт хийхээр сүрдүүлж байсан ч энэ төлөвлөгөөгөө 10 хоногоор хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Трамп энэ тухайгаа Truth Social  нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгдэж, Ираны талтай хийж байгаа хэлэлцээг үргэлжлүүлэх зорилгоор 4-р сарын 6-ныг хүртэл энэ улсад цохилт өгөх төлөвлөгөөгөө хойшлуулсан гэжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Цагаан ордны тэргүүн Ираны талаас Ормузын хоолойг нээхийг шаардан энэ улсын эрчим хүчний цахилгааны станцуудын эсрэг цохилт өгөхөөр заналхийлэн Тегеранд 48 цагийн хугацаа олгосон. Гэсэн ч даваа гарагт нь Тегераны талд нийт 15 зүйл бүхий хэлэлцээр санал болгосон. Хэрвээ энэ дагуу Вашингтон Тегераны талууд тохиролцоонд хүрвэл дайны үйл явцыг зогсоохыг үгүйсгээгүй юм.