Гадаад мэдээ

АМЕРИКИЙН “НИСДЭГ РАДАР” САУДЫН АРАБТ ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ

АМЕРИКИЙН “НИСДЭГ РАДАР” САУДЫН АРАБТ ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ
Ираны талаас Саудын Араб дахь Америкийн цэргийн бааз руу өгсөн цохилтын үеэр Америкийн алсын зайн радио-локацийн “нисдэг радар” оногдсон талаарх мэдээллийг ил болгожээ.
Boeing E-3 Sentry радио локацийн төхөөрөмж халдлагын үеэр гэмтэж, Америкийн талд ихээхэн хохирол учирсан талаар BBC Verify мэдээлж зураг сэлт хавсаргажээ.  
Саудын Арабын нийслэл Эр Рияд хотоос зүүн өмнөд зүгт 100 км зайтай байрлах “Ханхүү Султан” агаарын цэргийн баазад энэ явдал болж, Америкийн “нисдэг радар” халдлагад өртсөнийг батлах зураг сэлт нь хиймэл дагуулаас авсан зурагтай тохирч байгаа юм. Түүнчлэн зарим мэдээллээр Ираны Америкийн агаарын цэргийн бааз руу хийсэн халдлагын үеэр Америкийн 12 цэргийн алба хаагч шархадсан байна. Мөн Wall Street Journal сонинд мэдээлснээр Ираны цохилт дайралтын үеэр Америкийн түлш цэнэглэгч хоёр онгоц гэмтэл авсан байна.