Орос-Украины дайн хил хязгаараа тэлж Финляндын нутаг дэвсгэр дээр Украины хоёр дрон унажээ. Энэ талаар Финляндын ерөнхий сайд Петтери Орло мэдэгдэж, Украины цэргийн төхөөрөмж Скандинавын энэ улсын нутаг дэвсгэр дээр ямар учраас унасныг тодруулахыг үүрэгджээ.
Хоёр нисэгчгүй төхөөрөмж ням гарагт Финляндын өмнөд хэсгийн Коувола хотын ойролцоо унажээ. Финляндын Батлан хамгаалах яам энэ явдлыг “улсынх нь нутаг дэвсгэрт хууль бусаар халдсан явдал” гэж үзсэн байна.
Ингэхдээ Ерөнхий сайд Петтери Орло магадгүй Украины дронууд жолоодлого, чиглэл алдсанаас замаасаа гажиж унасан байхыг үгүйсгэхгүй байгаа учраас эхний ээлжинд хэрэг явдлыг шалгах нь зүйтэй гэж үзэж байна.