Гадаад мэдээ

АНУ ОЙРХИ ДОРНОДЫН БҮС РҮҮ ЦЭРГИЙН ХҮЧНЭЭ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙНА

АНУ ОЙРХИ ДОРНОДЫН БҮС РҮҮ ЦЭРГИЙН ХҮЧНЭЭ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙНА
АНУ, Ойрхи Дорнод болон Персийн булангийн бүс нутаг руу цэргийн тусгай хүчин, тэнгисийн цэргийнхэн болон агаарын десантын хүчнээ татан төвлөрүүлж байна.
Персийн буланд Америкийн шуурхай эсэргүүцэх хүчний тэнгисийн цэргийн 31-р хэсэг, агаарын десантын 11 болон 82-р дивизийн дайчдыг хэдийнэ төвлөрүүлээд байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эдгээр хүчнийг булангийн бүс нутагт газраар цэргийн ажиллагаа, довтолгоо явуулбал ашиглахаар төвлөрүүлж байгаа гэнэ.
Нийтдээ Персийн булангийн бүсэд Америкийн 8 мянган цэрэг дайчин, тэр дундаа 2,500 тэнгисийн хүчний дайчид, мөн агаарын десантын хүчний 3-4 мянган цэргийн алба хаагчийг байршуулахаар төлөвлөж байна.