ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр хуралдаж олонхийн саналаар Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт орж ажиллах саналыг хүлээн авах шийдвэр гаргажээ. Тус намын хувьд өмнөх Засгийн газарт хоёр гишүүн нь сайдаар ажиллаж байсан бөгөөд энэхүү тоогоо шинэ танхимд ч хадгалах аж. Ингэхдээ УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Найдалаа нар Засгийн газрын гишүүнээр ажиллах юм байна.
УИХ таван нам, эвслийн төлөөллөөс бүрдэж байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнээс бүрддэг тул Засгийн газрыг дангаараа байгуулах бүрэн боломжтой ч хоёр хуваагдсан нөхцөлд УИХ дахь нам, эвслийн бүлгээс танхимаа бүрдүүлж гэмээнэ илүү тогтвортой ажиллах боломжтой болно. Иймээс энэ удаагийн Засгийн газарт ХҮН намаас гадна Үндэсний эвсэл орж ирэх болов уу гэх хүлээлт бий. Одоогоор тус эвсэлд Засгийн газарт хамтран ажиллах урилга ирсэн эсэх тодорхойгүй, харин ИЗНН-ын хувьд урилга хүлээж аваагүй байна. Ардчилсан намын хувьд Засгийн газарт хамтрахгүй гэдгээ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Гэхдээ тус намын бүлэг дотор Засгийн газарт хамтрах хүсэл сонирхолтой гишүүд бас бий.