АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-ийн холбоотон орнууд Ираны эсрэг цэргийн ажиллагааг дэмжихгүй байгаа учраас Умард Атлантын цэргийн эвслээс гарах талаар нухацтай бодож байгаа гэнэ. Энэ талаар Телеграф сонин Трампын мэдэгдэл дээр үндэслэн мэдээлж байна.
Трамп холбоотнуудын байр суурь Вашингтоны урмыг хугалсан гэж тэмдэглээд, шаардлагатай үед АНУ Европыг үргэлж дэмжиж ирсэнийг сануулжээ.
Трамп: -"Энэ бол бидний өмнө тулгарсан томоохон сорилт байсан, Вашингтон НАТО-г үргэлж дэмжсээр ирсэн. Харин тэд бидний талд орсонгүй. Ираны эсрэг дайнд холбоотнууд нэгдэхээс татгалзсаны дараа манай улс НАТО-гоос гарах асуудлыг нухацтай авч үзэж байна" гэж Америкийн тэргүүн хэлжээ.