Гадаад мэдээ

АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ

АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ

​Ираны эсрэг цэрэг дайны ажиллагааг зогсоож, Конгрессоос цаашид хүч хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөх хүртэл мөргөлдөөний бүсээс Америкийн цэргүүдийг гаргахыг Д.Трампын засаг захиргаанд үүрэг болгосон тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим дэмжээгүй байна.

 Ардчилсан намын төлөөлөгчдийн санаачилсан баримт бичгийг 47 сенатч дэмжсэн бол 52 нь эсрэг санал өгчээ. Одоогоор Конгрессын дээд танхимын олонхыг Бүгд Найрамдах намынхан бүрдүүлж байгаа нь санал хураалтын дүнг ийнхүү тодорхойлсон байна.

 Тогтоолыг санаачлагч Ардчилсан намын гишүүд Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг хууль бус бөгөөд хангалттай үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсээр байна. Түүнчлэн тэд мөргөлдөөн бүрэн дуусах хүртэл энэ мэт санаачилгуудыг Сенатад дахин оруулж, санал хураалт явуулахын төлөө тууштай ажиллахаа мэдэгджээ.