Урлаг спорт

АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД  АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр манай улсын таван тамирчин дэвжээнд гарч барилдсанаас 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ нар аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Т.Түмэнжаргал хүрэл медалийн төлөө барилдана.