Улс төр

УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ УИХ-ЫН 57 ГИШҮҮН ДЭМЖЛЭЭ

УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ УИХ-ЫН 57 ГИШҮҮН ДЭМЖЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл парламентыг ч УИХ дахь намуудыг ч талцуулав. Мэдээж хуулийн төсөл санаачлагчийн зүгээс УИХ-ын гишүүдийг ёс зүйтэй, хариуцлагатай болгох нь парламентын дархлааг хамгаалах зорилго агуулж буйг тайлбарлаж байгаа. Ямартай ч УИХ-ын босго давж, энэ хууль хэлэлцэгдэхээр боллоо.
 Чуулганы хуралдаанд 126 гишүүнээс эмнэлгийн чөлөөтэй гурав, гадаадад томилолттой 10 гишүүн байсан бөгөөд хуралдаанд 101 гишүүн оролцсон. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийг УИХ-ын 57 гишүүн дэмжсэн бол 44 гишүүн дэмжээгүй.
 
 
126 гишүүнтэй парламентын олонхыг Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр бүрдүүлдэг. Харин Үндэсний эвсэл, ХҮН нам, Иргэний зориг-ногоон нам гэсэн гурван нам нь цөөнхийг бүрдүүлдэг. Парламентын засаглалттай Монгол Улсын хувьд олон намын төлөөлөлтэй, намын жагсаалт, тойргоос бүрдсэн учраас энэ удаагийн парламент маш том давуу талтай. Тиймээс ч энэ парламентаас олон нийт их зүйл хүлээж, жинхэнэ утгаараа ардчиллаа хамгаалсан, олон ургалч үзлээр асуудалд хандах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
УИХ дахь Ардчилсан нам, Үндэсний эвсэл, ХҮН нам, ИЗНН-ууд өмнө нь гишүүдийг эгүүлэн татах хуулийг дэмжихгүй гэдээ илэрхийлж байсан бол УИХ дахь Монгол ардын нам гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр санал хураалтад оролцоно гэж мэдэгдсэн. Мэдээж УИХ дахь МАН-ын бүлэг 38/30-аараа хуваагдчихсан учраас угаас тодорхой байсан. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын 30 гишүүн дэмжихгүй байсан учраас бүлэг дээр нэгдсэн байр суурь гаргах боломжгүй.
Харин УИХ дахь Ардчилсан нам, намын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч дэмжихгүй, бид нэгдсэн байр суурьтай гэж мэдэгдэж байв. Гэтэл АН-ын 42 гишүүнээс 18 нь дэмжсэнээр үндсэндээ Ерөнхийлөгчийн хуулийг парламентын босго давуулчихав.
 
Үндсэндээ парламент дахь МАН, АН, ИЗНН гэсэн гурван нам дотроо албан ёсоор хоёр хуваагдав. Монгол ардын нам гэхэд 38/30-аараа хуваагдсан бол Ардчилсан нам 18/14 болов. Харин ИЗНН 2/2 болж хуваагдав. Үүнийг гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл баталчихав.
Ардчилсан парламентын танхим зөвшилцлийн танхим. Аливаа асуудалд талцаж, УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр санал өгөх нь зүйн хэрэг. Гишүүдийг эгүүлэн татах хууль дээр ч гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр санал өгсөн гэж наанаа хэлж байгаа боловч цаанаа