Одоогоос 40 жилийн өмнө, 1986 оны 4-р сарын 26-нд Чернобылийн цөмийн цахилгаан станцын осол болжээ. Цөмийн станцад болсон энэ осол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн томоохон цөмийн осол аваар болсон юм.
Станцын 4-р блокт хүчтэй дэлбэрэлт болж, улмаар сая сая хүний амьдрал хувь заяаг өөрчилсөн осол болсон.
Чернобылийн цөмийн ЦС-ын барилгын ажил 1970 онд эхэлж, эрчим хүчний эхний блокийг 1977 онд, дөрөв дэх блок 1983 онд ашиглалтад оржээ.
Оргил үедээ Чернобылийн станц Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин улсын нийт цахилгаан эрчим хүчний аравны нэгийг дангаар хангаж байжээ.
Станцын барилга байгууламж, засвар үйлчилгээг дэмжих зорилгоор ойролцоо нь Припять хот байгуулан, 50 мянган хүн оршин сууж байсан.
Гэвч 1986 оны 4-р сарын 26-нд шилжих шөнө станцад эрчим хүчний системийн туршилт хийх үеэр турбины хөдөлгүүрийн роторт дэлбэрэлт болж, цөмийн реактор хяналтаас гарч томоохон осол болсон юм.
Чернобылийн ослын улмаас 150 мянган хавтгай дөрвөлжин газар нутагт цацраг идэвхит бодис дэгдэж, сүүлд станцын эргэн тойронд 10 км-ийн бүсэд “хаалттай бүс” бий болж, цацраг идэвхжлийн хор хөнөөл хэдэн арван жилээр үргэлжилсэн юм. Ослын улмаас Украин, Беларусь, Оросын нутаг дэвсгэрээс 336 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.