Их Британийн хаан III-р Чарльз, хатан Камилла нар АНУ-д хийх төрийн дээд хэмжээний айлчлалаа эхлүүлж байна. Их Британийн хааны гэр бүлийн энэ удаагийн айлчлал 2007 оноос хойш АНУ-д хийж байгаа анхны айлчлал бол Цагаан ордны тэргүүн Дональд Трампын хувьд тэрээр 2019 болон 2025 онуудад Их Британид хоёр удаа төрийн айлчлал хийж байжээ.
Чарльзын энэ удаагийн айлчлал АНУ, Их Британиас салж, тусгаар тогтносны 250 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог байгаа юм. Түүнчлэн III-р Чарльз хаан айлчлалынхаа үеэр АНУ-ын Конгрессын танхимд хандан үг хэлнэ. Ингэснээр тэрээр сүүлийн 25 жилийн хугацаанд Капитолид хандах Их Британийн анхны хаан болно. Хамгийн сүүлд 1991 онд түүний эх, Хатан хаан II Элизабет АНУ-д төрийн айлчлал хийх үеэрээ энэ хүндэтгэлийг хүлээж байжээ.
Хатан хаан II Елизабет хаан ширээг тэргүүлж байхдаа 1957, 1976, 1991 болон 2007 онуудад АНУ-д нийт дөрвөн удаа төрийн айлчлал хийж байсан юм. Харин хаан Чарльз Уэльсийн хунтайж байхдаа АНУ-д нийт 19 удаа айлчилж байв.
“The Times” сонины мэдээлснээр Хааны гэр бүл Эрх чөлөөний оронд 4 хоног саатах үеэрээ ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй зочдод зориулсан албан ёсны өргөө болох Блэр-хауст байрлах гэнэ. Цагаан ордны эсрэг талд байрлах энэхүү ордонд 1942 оноос хойш гадны улс орнуудын төр, засгийн тэргүүн нар буудалладаг юм.
Их Британийн хааны айлчлал Д.Трамп болон тэргүүн хатагтай Мелания нартай цай ууснаар эхэлнэ. Мөн Вашингтонд болох хүлээн авалтад оролцож, төрийн хүндэтгэлийн оройн зоог барих юм