Германы залуус цэргийн алба хаахаас татгалзах болжээ. Сүүлийн үед цэрэг татлагын албанд сайн дураараа ирж армид алба хаах хүсэлтэй залуусын тоо эрс буурсан байна.
2026 оны эхний улиралд 2,656 хүн цэргийн зарлан хүлээн авахаас татгалзсанучраас цаашлаад цэргийн алба заавал заах журмыг эргэн нэвтрүүлэх асуудал яригдаж эхэлжээ.
2025 онд цэргийн албанаас татгалзах тухай 3,867 өргөдөл ирсэн бол 2024 онд 3 мянга орчим байжээ. Хэрэв энэ хандлага үргэлжилсээр байвал энэ жил цэргийн алба хаахаас татгалзсан хүмүүсийн тоо 2011 онд заавал цэргийн алба хаахыг түдгэлзүүлсэн цагаас хойш хамгийн өндөр үзүүлэлт болох нь тодорхой байна.
Германы залуус ийнхүү цэргийн алба хаахаас түтгэлзэх болсон шалтгаан нь аюулгүй байдлын салбар дахь өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой. Түүнчлэн энэ оны эхээр цэргийн алба заавал хаах тухай журмыг эргүүлэн нэвтрүүлж, шинэчлэл явуулахаар төлөвлөж байгаа нь нөлөөлжээ. Шинэ хууль тогтоомжоор 2008 оноос хойш төрсөн залуусыг цэрэгт заавал татах өөрчлөлт хийгдэж магадгүй байна.