Олон улсын хоригт нэр нь багтсан Оросын тэрбумтан Алексей Мордашовтой холбоотой супер дарвуулт онгоц Ормузын хоолойгоор нэвтэрсэн талаар мэдээлжээ. Марин Трафик платформын мэдээлснээр 142 метрийн урттай "Норд" дарвуулт онгоц баасан гарагийн 14:00 цагийн орчимд Дубайн усан онгоцны зогсоолоос хөдлөн улмаар бямба гарагийн өглөө Ормузын хоолойг гатлан, ням гарагт Оманы нийслэл Маскат хотод очсон гэнэ.
Тэгвэл зарим мэдээллээр Оросын Ерөнхийлөгч Путины ойрын хүрээний хүн гэгддэг А.Мордашов нь "Nord" хөлгийн эзэмшигчээр албан ёсоор бүртгэлгүй байгаа гэнэ. Мордашов Оросын цэргүүд Украинд халдан довтолсны дараа Путинтэй холбоотой гэсэн үндэслэлээр Америк болон Европын Холбооны хоригт нэр нь багтжээ.