Гадаад мэдээ

ФИДЕЛЬ КАСТРОГИЙН АЧ ХҮҮ АНУ-ЫН ШААРДЛАГАД ХАРИУ ӨГЧЭЭ

ФИДЕЛЬ КАСТРОГИЙН АЧ ХҮҮ АНУ-ЫН ШААРДЛАГАД ХАРИУ ӨГЧЭЭ
Куба улс эрчим хүчний хоригоо цуцлуулахын тулд тусгаар тогтнолоороо дэнчин тавихгүй. Аль нэг улс орон бусдыг ийнхүү тусгаарлан боомилох нь боолын наймаанаас ялгаагүй гэж Кубын удирдагч агсан Фидель Кастрогийн ач хүү Фидель Антонио Кастро-Смирнов “Совинтерн”-ы чуулганы үеэр мэдэгджээ.
Олон улсын Социалист холбооны чуулган дээр хэлсэн үгэндээ тэрээр Вашингтон Кубыг үгүй хийхийг хүсч, хэт улайрч байгаад буруутгажээ. Фидель Антонио Кастро: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубад дарамт шахалт үзүүлэх замаар улс орныг нь буулгаж авна гэж ташаа бодож байна. Кубын ард түмэн улс орныхоо эрх чөлөөний төлөө их гүрнийг сөрөн зогсох болно гэжээ.
Кубын экс удирдагч Рауль Кастрогийн ач хүү Рауль Родригез өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хандан захидал бичиж, Кубын эсрэг хориг арга хэмжээг сулруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санал тавьснаас гадна Кубын зэвсэгт хүчин АНУ-ын эсрэг болзошгүй довтолгоонд бэлтгэж байгаа тухай анхааруулсан байж магадгүй гэнэ.